СОНГОГЧДЫН АНХААРАЛД
СОНГОГЧДЫН АНХААРАЛД
Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг ЭСЯ-ны байранд гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуульд оролцох эрх бүхий иргэдийн саналыг авахаар тогтоосонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
1. ХБНГУ-д суугаа сонгуульд оролцох эрх бүхий иргэд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө буюу 2012 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс өмнө Берлин хот дахь ЭСЯ /Dietzgenstrasse 31, 13156 Berlin/-ны 4 дүгээр байранд өөрийн биеэр ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.
2. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг салбар комисст өгч
· Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр,
· Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс,
· Иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспорт болон регистрын дугаар,
· Хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг,
· Одоо оршин сууж байгаа хаяг зэргийг мэдүүлнэ.
3. Сонгуулийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд Берлин хот дахь ЭСЯ /Dietzgenstrasse 31, 13156 Berlin/-ны 4 дүгээр байранд авна.
Сонгуулийн санал авах 04 дүгээр хэсэг 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд болон 12, 13, 19, 20, 26, 27-ны амралтын өдрүүдэд 08.00 цагаас 17.00 цагийн хооронд сонгуульд оролцох иргэдийн бүртгэл явуулж байна.
Лавлах утас:
Ажлын өдрүүдэд 030-4748060
Амралтын өдрүүдэд: 0176-25473625
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
- Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ эхлэв
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
- "Саксон мужийн түүхий эдийн өдөрлөг" арга хэмжээ
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИТБ 2012 БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА




Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж Холбооны дээд шүүхийн ерөнхийлөгч, ноён К.Толксдорфтой 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Карлсруэ хот дахь Холбооны дээд шүүхийн байранд очиж уулзав. Уулзалтын үеэр хоёр тал шүүх байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцов. Талууд шүүх байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдэг дээр санал нийлж, цаашид дээрх асуудлуудаар хамтран ажиллахаар болов.
Хөх Монгол хамтлагийн төлөөлөгчид DONA 2012 үзэсгэлэнд оролцож Монголын уламжлалт хөгжмийн урлагыг танилцуулав.
Энэ сайхан өдрийг авч ирэхийн төлөө бидэнтэй хамтран зүтгэсэн Германы ард түмэнд Монголын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Энэ өдрийг би удаан хүлээсэн. Та бүхэн бол дарангуйллын ханыг нурааж болдгийг, тайван замаар эрх чөлөөгөө олж болдгийг, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээж болдгийг харуулж чадсан гайхалтай хүмүүс. Бид ч энэ замд нэгдэж чадсандаа баяртай байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Энэ өдрийн 12 цагт Холбооны дэд канцлер, Холбооны Эдийн Засаг, технологийн сайд ноён Филипп Рөсслер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. 









